Wednesday, September 30, 2009

Cпенсер Жонсон: "Оргил ба Хөндий"


Дэлхий даяар нийт 46 сая борлогдсон (онлайн хэлбэрээр нь ч хэдэн сая хүн уншсан биз) Нэг минутын менежер, Бяслаг маань хааччихав, Бэлэг зэрэг олон улсын бестселлер номуудыг зохиогч Спенсер Жонсоны “The peaks and the valleys” буюу “Оргил ба хөндий” гэдэг ном 3 – н сард хэвлэгдэн гарчээ. Түүний номнууд нь уншихад түүхэн адал явдалтай хэлбэрээр бичээд, хэлэх гэсэн санаагаа 100 орчим хуудсанд багтаагаад биччихдэг тул цаг орчмын дотор л уншаад дуусгачихав. Энэ номондоо ажил амьдралдаа ч амжилт олохгүйгээр нэгэн хөндийд амьдардаг залуу уулын оргил дээр амьдардаг нэгэн өвгөнтэй уулзсанаар энэ бүх адал явдал, хожмын амжилтан нь хөвөрдөг.

Нэгэн залуу нэгэн жижиг хөндийд амьдардаг байв. Тэр бага байхдаа их л сэтгэл хангалуун амьдардаг байсан боловч нас ахих тусам улам аз жаргалгүй болж, чухам яагаад ийм аз жаргалгүй байгаагаа мэдэхгүй байсан. Хэд хэдэн газар ажилд орсон боловч тэдгээр ажлууд нь тэрний хүсч буй ажиллах газар нь биш байсан бөгөөд хичээх тусам нь дарга нар нь түүний ямар нэгэн алдаа гаргасан гэж шүүмжилдэг байв. Нэг өдөр тэр уулын оргил руу хараад өөрийгөө уулын оргилд буй мэт төсөөлөхөд тэрний сэтгэл нь тааламжтай болдог. Гэвч амьдарч буй хөндийгөө тэр уулын оргилтой харьцуулах болгонд түүний сэтгэл тавгүйтдэг байв. Гэвч тэр уулын оргилд гарч энэ ертөнцийг өөрөөр харах хүсэлдээ хөтлөгдөн оргилд нь гарахаар хэр хол, хэр хэцүү болохыг үл харгалзан, уулын оргил руу гарахаар сэтгэл шулууддаг. Нэг өглөө тэр эртлэн босоод уулын оргил руу мацдаг. Дээшээ мацах тусам улам хэцүү болж, түүний төсөөлж байснаас ч хүнд байсан ч мацсаар байгаад оргилд нь гардаг. Дээшээ мацах тусам түүний сэтгэл таатай болж, өндрөөс хөндийгөө харах тусам улам л жижиг харагддаг. Дээшээ мацаж байхдаа нэгэн өвгөнтэй тааралддаг. Тэр өөрөө ч мэдэлгүй тэр өвгөнд ажил нь бүтэмж муутай тухай, найзууд нь түүнийг үл ойшоож буй тухай бүх зүйлийг ярьдаг. Тэр өвгөн харин түүнд урьд нь өөрийн сонсож байсан түүхээ ярьж өгдөг.
Яаж хөндийгөөс хурдан гарах?
Яаж оргилд удаан тогтох?
Мөн ажил амьдралдаа илүү их оргилтой, бага хөндийтэй байх тухай. Хэрвээ энэ түүхийг бусдад ч бас хэлж өгнө гэдгээ андгайлвал би чамд хэлж өгье гэж хэлдэг. Нэгт, бусдад ч бас туслахын тулд, хоёрт өөртөө ч бас туслахын тулд.
Хүн бүхэн үргэлж ажил, амьдралдаа оргил хөндийтэй байх нь байгалиас заяагдсан байдаг. Оргил болон хөндий нь хоорондоо харилцан хамааралтай байдаг. Чи зарим юмандаа амжилтгүй байдаг. Энэ нь ч бүх хүнд тохиолддог. Оргил болон хөндий нь сайн болон муу үе чамд тохиолдох төдий бус харин чи дотоод ертөнцөө яаж мэдэрч, гадаад ертөнцдөө хариулж буй тухай юм. Чиний яаж мэдэрч буй чинь, нөхцөл байдлыг ямар өнцгөөс харж байгаагаас шалтгаална.
Сайн цагт чинь гарсан алдаанууд чинь маргаашын муу цагийг бүтээдэг. Эсрэгээрээ, чиний муу цагт гаргасан зөв шийдвэрүүд чинь маргаашийн сайн цагийг бүтээдэг.

Peaks are moments when you appreciate what you have.
Valleys are moments when you long for what is missing.

Чи үргэлж гадаад үйл явдлыг хянаж чадахгүй ч юунд итгэж, юу хийж бүтээдгээрээ дотоод хөндий болон оргилоо хянаж чадна. Юу чамд тохиолдож, чи түүнийг яаж мэдэрч байна вэ?
Чиний юмс үзэгдлийг хэрхэн өөрөө харж буйгаас хөндийн зам чинь сарнидаг. Муу цагт нуугдаж буй сайн зүйлийг олж харснаар хөндийг оргил болгож өөрчилж болно.Оргилуудын хооронд үргэлж хөндий байдаг. Хөндийг яаж удирдсанаас чинь хэр хурдан оргилд хүрч болох чинь тодорхойлогддог. Оргил ба хөндий нь яг л зүрхний цохилт шиг нэг хэвийн тэгшхэн шугам шиг бус дээшээ доошоо хэлбэлзэлтэй байдаг. Хөндийд тохиолдсон шаналал нь таны үл ойшоож байсан үнэнийг сэрээхэд тусалдаг.