Friday, April 3, 2009

Худлаа хэлэх ч муухай шүү...

Миннесотагийн Их Сургуулийн 2 – р курсын 4 – н оюутан органик химийн анги авдаг байв. Тэд бүгд л хичээлдээ сайн, явцын шалгалтууд болон гэрийн даалгавартаа “А” авсан тул улирлын эцсийн шалгалтандаа “А” авна гэдэгт их л итгэл төгс байсан тул шалгалт болох долоо хоногийн өмнөх амралтын өдрүүдэд Мичиганы Их Сургууль дээрх найзуудтайгаа уулзаж, амралтын өдрийн турш наргиж цэнгэсэн тул ням гаригтаа иргэж ирж амжаагүй тул улирлын эцсийн шалгатаа өгч чадахгүй хоцорчээ.
Шалгалтаа өгч чадаагүй шалтгаанаа багшдаа Мичиганаас ирэх замд дугуй хаграад, запас дугүй байхгүйн улмаас бүхэл өдрийн турш замын машинаас тусламж хүссээр ийнхүү оройтож шалгалтандаа хоцорсон гэж хэлжээ. Багш нь ч тэдний тайлбарлахыг сонсоод, хичээлдээ сайн сурагчид учир маргааш өглөө ирж шалгалтаа өгөхийг нь зөвшөөрчээ. Тэд ч шөнөжингөө бэлдэж, маргааш нь өглөө нь шалгалтандаа очиход, тус тусад нь өрөөнд суулгажээ.
Багш шалгалтын материалыг тараасны дараа эхний нүүрэн дэх (5 оноo) эхний асуултыг харахад бэлдэж байсан материалаас ирсэн тул бүгд л түвэггүйхэн л хариулав. Харин хуудсаа эргүүлээд 2 дах асуултаа (95 оноо) хартал; Машины аль дугуй чинь хагарсан бэ? гэж асуужээ.