Илтгэх урлагийн тухайМянга мянган зүрхний цохилох хэмийг нэгэн агшин дор байлдан дагуулах тэнгэрлэг их хүч гагцхүү уран илтгэгчид л заяадаг. Эртний нэгэн шашдираас
***
Хамаатан садан чинь хаяж нөхөд чинь урваж албаны шатнаас унасан ч гэсэн илтгэх чадварыг эзэмшсэн л бол та хэнд ч давагдашгүй хэвээр үлдэнэ. У.Черчиль
***
Толгойд тань гайхалтай мэргэн санаа төрөвч түүнийгээ сонсогчдын ой ухаанд ортол ярьж сурахгүй бол та ямар ч амжилтад хүрэхгүй. Ли Якокка
***
Аятайхан ярьснаар илтгэгч болдоггүй аятайхан сонсгосноор илтгэгч болдог. Грек зүйр үг
***
Санаж бодсоноо дэс дараалалд оруулах нь яруу сайхан илэрхийлэх үндэс юм. Оюуны дүгнэлтийг дүрслэлтэй чадмаг хослуулж сурах нь уран илтгэгч хүний үндсэн зарчим юм. Ф.Бэкон
***
Өөрөө хүрэлцэхүйц мэдлэг эзэмшээгүй байж маргаантай асуудлыг ойлгоогүй байж хэн нэгнийг итгүүлнэ гэдэг үнэхээр найдваргүй явдал юм. А.Гитлер
***
Хэлэлцэхгүйгээр асуудлыг шийдэх нь харахгүйгээр зам хөндлөн гарахтай адил. Альберт Гор
***
Хүмүүс хэрхэн ярихад суралцдаг. Харин гол суралцах ухаан бол хэдийд яаж дуугүй байх вэ? гэдэг явдал юм. Лев Толстой
***
Хэл бол нэгэн зэрэг хэлэхийн үйлдэл хэлэхийн хэрэглүүр ч болдог. Ф.Де.Соссюр
Хэл бол цахиур. Үг бол оч нийлээд түймэр шатааж ч мэднэ. Болгоомтой ярьцгааж бай . Э.М.Капиев
***
Хүмүүст өөрсдөд нь ижил дасал болсон үг хэллэгээр ярилцах нь тун чухал. Ли Якокка
***
Хэл нь нэгийг ярихад, нүд нь өөрийг илтгэж байвал туршлагатай сонсогч нүдэнд нь илүү итгэдэг. Р.Эмерсон
***
Юу ч асуудаггүй хүн юу ч сурдаггүй. Т.Фульмер
***
Ярилцагч хүнээсээ ихийг мэдэж ашиг тустайг олж авахын тулд л харилцан яриа өрнүүлэх хэрэгтэй. Гераклит
***
Зөв тавьсан л бол ямар ч асуултад хариулж болно. Платон
***
Асуухаас бүү нэрлэх. Ойлгохгүй болов уу гэж бүү бодогтун. Хэрэв та асуулт тавихгүй бол нэн чухал нэг зүйлийг мэдэхгүй өнгөрнө гэдгээ санагтун. Эрик Вебер
***
Өөрийнхөө үгийг хянаж чаддаггүй хүнд үнэн гэж байдаггүй. М.Ганди
***
Хөгжмийн зохиолч хүнд авиа дууны хослол, яруу найрагч хүнд айзам хэмжээ хэрэгтэй байдагтай адил эрдэмтэн хүнд сонсогчдынхоо өмнө мэдлэгээ өгүүлэх онолын ухаан хэрэгтэй. Гроссман
***
Ухаантай хүн бодож байж дараа нь ярьдаг, тэнэг хүн ярьчихаад дараа нь боддог. А.Франс
***
Илтгэх үг чанаргүй бол эвшээлгэж унтуулах бүүвэй тэр. П.Буаст
***
Уран үгийг уран үг жанжилдаг. Б.Паскаль
***
Мэдэх бүхнээ ярих хэрэггүй, харин ярьж буй бүхнээ мэдэж байх хэрэгтэй. Клавдий
***
Хэрэгтэй үгийг үгүүлэх цагт хүрвэл хэмжээг мэдэж эв зохисоор сайтар өгүүл, хэдийгээр сайн үг боловч дэмий олдвол хэрэггүй цагаа олоогүйтэй адил тусгүй хэрэг болно. Күнз
***
Үг бол мөнх үлддэг цорын ганц зүйл. У.Черчиль
***
Үг гэдэг хүний санаа бодол юм. Бидний сурсан үг бүхэн шинэ санаа агуулдаг бөгөөд шинэ санаа бүхэн үнэлж баршгүй зүйл юм. Дийлэнх тохиолдолд хүмүүсийн орлогын хэмжээ нь тэдний үгийн баялагаас шууд хамааралтай байдаг. Бодо Шефер
***
Үг бол үйл явдал байдаг. Л.Толстой
***
Хэлэх үгээ зөв ойлгуулах явдал бол бидний гол зорилт мөн бөгөөд энэ нь бидний хэлж буй үгний хэлбэрээс үлэмж хэмжээгээр шалтгаална. М.И.Калинин
***
Хүний эзэмшиж чадах чадваруудаас сайн ярьдаг чадвар шиг түргэн дэвжих хийгээд хүмүүст тоогдох боломжтой нь нэгээхэн ч үгүй юм. Чонси Депью
***
Үг бол үйл хэргийн дүр төрх мөн. Солон
***
Ингэж хэлээрэй гэснийг хэлэх шиг амархан юм үгүй. Харин ямар нэг юм хэлээрэй гэснийг хэрэгжүүлэх маш хэцүү. Брендит Мэтьюз
***
Уран яруу бус мэргэн агуулга нь улс төрд бага ач тус үзүүлдэг, харин агуулгагүй уран үг ихэнх тохиолдолд үлэмж их хор учруулах буюу огтхонч тус хүргэдэггүй. Цицерон
***
Ярилцах чадвар бол авъяас мөн. Стендаль
***
Үг цөөн байвал үр ашиг нь их. Б.Шоу
***
Үг бол санаа бодлын илэрхийлэл, ийм учраас үг нь илэрхийлж буй зүйлтэйгээ тохирч байх ёстой. Л.Толстой
***
Илтгэх чадвар нь биднээс гадуур туршлага хуримтлахын хирээр, түүний тухай бус, өөр ямар нэг зүйлийн тухай их бодох тусам, маш хялбарханаар өөрөө ирдэг. П.Гоген
***
Ярьж чаддаггүй хүн албан тушаал дэвшдэггүй. Наполеон
***
Уран үгийн эцсийн зорилго бол хүмүүсийг итгүүлэх явдал мөн. Ф.Честерфильд
***
Аливаа яриаг төлөвлөгөөгүйгээр ярихын цагт яриа чинь чамайг хаашаа авчирсаныг та өөрөө ч тааж чадахгүй байх болно. Н.Г.Чернишевский
***
Үйл хэргийн утга учрыг урьдчилан бодож боловсруулсан цагт үг хэл хялбархан дагалддаг. Гораций
***
Уран илтгэгч гүнзгий мэдэхгүй зүйлээ урт хугацаагаар урсгах нь олонтаа байдаг. Ш.Монтескье
***
Үг бол амьдралын аугаа их зэвсэг. В.Г.Короленко
***
Үг бол сум адил. Түүгээр ч барахгүй сумаар нэгийг онодог бол мэргэн үгээр мянгыг онодог. И.Гурсий
***
Боломжын хоёр үгнээс хэзээд хамгийн энгийнийг нь сонгон авч бай. П.Балери
***
Уран үг бол санааны уран зураг мөн. Б.Паскаль
***
Ихээхэн авъяас чадвартай хүн байж санаж бодсоноо хүмүүст ойлгомжтой ярьж, зөв таниулж чадахгүй байна гэдэг ичмээр юм шүү. Ли Якокка
***
Хэлсэн үг хүнийх болно. Түрк зүйр үг
***
Хурц үг яриаг хэлэх нэг хэрэг, харин үг яриаг хурц хэлэх бол өөр хэрэг. Жозеф Жефферсон
***
Сумын шарх сунжрахгүй аньдаг байхад Үгийн шарх үеийн үед аньдаггүйг Эрхэм хүн та эгнэгт санан санаж Эндэлгүй бодож үгээ хэлж байгаарай. Гамзат Цадас
***
Үг яриа гэдэг хүч юм. Үг яриа гэдэг ятгах, бодлыг өөрчлөх, албадах хүч юм. Ральф Вальдо Эмерсон
***
Хэрэв илтгэгч ярих зүйлийнхээ гүнд нэвтэрч таниагүй бол түүний яриа агуулгагүй хүүхдийн дэмий яриа адил болно. Цицерон
***
Ажил хэргийн үр дүнтэй яриа нь ярьж байгаа хүндээ онцгой анхааралтай хандах явдал юм. Анхаарал шиг ярилцагч хүнээ хөхүүлэх зүйл үгүй. Чарлз Элиот
***
Ажил хэрэг тань таны юу ярьж байгаад бус харин та түүнийг хэрхэн ярьж байна вэ гэдэгт л байдаг. Д.Карнеги
***
Уран илтгэгч хүн үнэнч байх ёстой. Уран үгээ худалдах эрх түүнд байх ёсгүй. П.Раме
***
Ярих гэсэн зүйлээ төгс мэдэхгүйгээр илтгэх урлагийг эзэмших аргагүй юм. Цицерон
***
Илтгэх урлаг гэдэг нь энгийн хэрнээ хэцүү юм. Тиймээс ч түүнийг энгийн үгээр тодорхойлж бид чаддаггүй. Т.С.Мэтьюс
***
Илтгэх урлаг бол цэгцтэй сэтгэж, цэгцтэй илэрхийлэх чадвар билээ. Илтгэх урлаг нь хүний сэтгэхүйд нөлөөлж итгэн үнэмшүүлж, ятган ухуулах зорилготой.
Юм ярихдаа аль нэгэн үйл явдлыг өөрөө хэрхэн ойлгож байгаа тухай төдийгүй, бусад хүн яаж хүлээж авч байгааг бодох хэрэгтэй. М.И.Калинин