Энэ зургийг харах бүр л Монголд оюутан байхдаа багштайгаа уулзах гэж, гэрийн даалгавраа хураалгах гэж хичнээн их цагийг хаалганых нь гадаа хүлээж, өнгөрөөдөг байсан явдал өөрийн эрхгүй бодогддог юм. Заримдаа хүнтэй уулзаж байх үед нь хүртэл хаалгыг нь онгойлгож их л бүдүүлэг зан гаргадаг байж дээ. Харин энэ зургийг харснаас хойш, хэрвээ Монголд багш бүр хаалганыхаа хажууд нэг ийм жижигхэн самбартай болчихвол оюутанд ч тэр, багшид ч тэр их л хэрэгтэй байсан байх даа. Цайндаа явсан, хүнтэй уулзаж байна, сургууль дээр байхгүй байна, хичээл орж байгаа гэх мэтээр самбар дээрээ бичээд, улмаар юу хийж байгаагаа тодотгоод өгчихвөл ч... Гэхдээ одооноос эхлээд яагаад ийм самбартай болж болохгүй гэж!?
Saturday, December 25, 2010
Ханын самбар

Monday, September 13, 2010
Sunday, September 5, 2010
Асар их тэвчээрийн цаанаас амжилт дөнгөж цухуйна
Нэгэн багш ангийнхаа сурагчдад нохойн бөөс үсэргэн туршилт хийе гэжээ. Сурагчид хэдэн 10 – н бөөсийг ширээн дээр тавиад, хэр өндөр үсэрч чадахыг нь ажиглав дараа нь үсэрч байгаа бөөснүүдийн дээрээс том шилэн сав хөмөрч тавьсан байна. Бөөснүүд дээш үсрэх болгондоо шил мөргөж, эцэст нь түүнээс өндөр үсэрч чадахгүй гэдгээ ухаарчээ. Энэ үед багш шилийг нь авав. Гэтэл бөөснүүд шилэн сав одоо хүртэл толгой дээр нь байгаа юм шиг тэр л хэмжээнд үсэрсээр байсан гэдэг. Бөөснүүд өөрсдийгөө хязгаарлан бодсоноор илүү өндөр үсрэх чадвараа алдсан байна.
Миний бодлоор үсрэх чадвар гэхээсээ илүү итгэл үнэмшлээ алдсан гэж боддог. Хүмүүс бид ч алдсан алдаанаасаа болоод дахиж тэр зүйлээ хэзээ ч хийж зүрхлэхгүйгээр шантарч,итгэл үнэмшил дээрээ тэр том шилэн савыг хөмөрч тавьж, улмаар тэр савандаа хязгаарлагддаг учир юу ч хийж чаддаггүй. Гэтэл ган төмөр галд улам хатуурдаг шиг айдас хүйдэс, алдаа эндэгдэл болгоныг өөдөөс сөрж, харин ч шинэ юм сурч авах, шинэ зүйл бүтээх боломж гэж харах хэрэгтэй. Миний хувьд үргэлж л жижиг сажиг хэдэн арван бэрхшээлүүдтэй үргэлж л тулгарч байдаг ч бэрхшээлүүд хожмын өдрийн амжилтын эхлэл гэж үздэг.
Жинхэнэ баатар эр эцсийн том тулаанд ялахын тулд, мянга мянган жижиг тулаанд ялагдсан ч гэсэн зүрх сэтгэлийнхээ хатыг үхүүлдэггүй гэдэг.

Saturday, October 31, 2009
Авраам Линкольн гэж хэн бэ?
Хуульч, Нэгдсэн Улсын ерөнхийлөгч, илтгэгч ... Гэхдээ амьдралын ээдрээ нугачаа нь дунд хэзээ ч бууж өгч үзээгүй эрэлхэг нэгэн.
- 1831 онд Авраам Линкольн бизнес эрхлээд дампуурдаг.
- Дараа жил нь Иллинойс мужийн ерөнхий ассамблэйд өрсөлдсөн ч ялагдаж, улмаар дахиад бизнес эрхлэх гэж оролдсон ч мөн л дампуурдаг.
- 1834 онд мужийн хууль тогтоох байгууллагад сонгогдсон ч, гэргийгээ 1836 онд алдаж уй гашуудалд автдаг.
- 1838, 1840 болон 1843 онуудад мужийн хууль тогтоох байгууллагын дарга, сонгууль болон конгресст удаа дараалан ялагддаг.
- 1846 онд конгресст сонгогдсон ч 1848 онд ялагддаг.
- 1855 сенатед өрсөлдөж мөн л ялагддаг.
- Удаах жил нь дэд ерөнхийлөгчид өрсөлдөж 100 ч хүрэхгүй хүний санал авч бас л ялагддаг.
Гэхдээ тэр хэзээ ч бууж өгөөгүй. Тэрээр удаа дараалан ялагдсан ч, ялагдал болгоноосоо сургамж авч хожмын өдөр заавал ялна гэдэгтээ үргэлж итгэлтэй байсан. Ингээд 1860 онд Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгчөөр сонгогддог.

Wednesday, September 30, 2009
Cпенсер Жонсон: "Оргил ба Хөндий"

Дэлхий даяар нийт 46 сая борлогдсон (онлайн хэлбэрээр нь ч хэдэн сая хүн уншсан биз) Нэг минутын менежер, Бяслаг маань хааччихав, Бэлэг зэрэг олон улсын бестселлер номуудыг зохиогч Спенсер Жонсоны “The peaks and the valleys” буюу “Оргил ба хөндий” гэдэг ном 3 – н сард хэвлэгдэн гарчээ. Түүний номнууд нь уншихад түүхэн адал явдалтай хэлбэрээр бичээд, хэлэх гэсэн санаагаа 100 орчим хуудсанд багтаагаад биччихдэг тул цаг орчмын дотор л уншаад дуусгачихав. Энэ номондоо ажил амьдралдаа ч амжилт олохгүйгээр нэгэн хөндийд амьдардаг залуу уулын оргил дээр амьдардаг нэгэн өвгөнтэй уулзсанаар энэ бүх адал явдал, хожмын амжилтан нь хөвөрдөг.
Нэгэн залуу нэгэн жижиг хөндийд амьдардаг байв. Тэр бага байхдаа их л сэтгэл хангалуун амьдардаг байсан боловч нас ахих тусам улам аз жаргалгүй болж, чухам яагаад ийм аз жаргалгүй байгаагаа мэдэхгүй байсан. Хэд хэдэн газар ажилд орсон боловч тэдгээр ажлууд нь тэрний хүсч буй ажиллах газар нь биш байсан бөгөөд хичээх тусам нь дарга нар нь түүний ямар нэгэн алдаа гаргасан гэж шүүмжилдэг байв. Нэг өдөр тэр уулын оргил руу хараад өөрийгөө уулын оргилд буй мэт төсөөлөхөд тэрний сэтгэл нь тааламжтай болдог. Гэвч амьдарч буй хөндийгөө тэр уулын оргилтой харьцуулах болгонд түүний сэтгэл тавгүйтдэг байв. Гэвч тэр уулын оргилд гарч энэ ертөнцийг өөрөөр харах хүсэлдээ хөтлөгдөн оргилд нь гарахаар хэр хол, хэр хэцүү болохыг үл харгалзан, уулын оргил руу гарахаар сэтгэл шулууддаг. Нэг өглөө тэр эртлэн босоод уулын оргил руу мацдаг. Дээшээ мацах тусам улам хэцүү болж, түүний төсөөлж байснаас ч хүнд байсан ч мацсаар байгаад оргилд нь гардаг. Дээшээ мацах тусам түүний сэтгэл таатай болж, өндрөөс хөндийгөө харах тусам улам л жижиг харагддаг. Дээшээ мацаж байхдаа нэгэн өвгөнтэй тааралддаг. Тэр өөрөө ч мэдэлгүй тэр өвгөнд ажил нь бүтэмж муутай тухай, найзууд нь түүнийг үл ойшоож буй тухай бүх зүйлийг ярьдаг. Тэр өвгөн харин түүнд урьд нь өөрийн сонсож байсан түүхээ ярьж өгдөг.
Яаж хөндийгөөс хурдан гарах?
Яаж оргилд удаан тогтох?
Мөн ажил амьдралдаа илүү их оргилтой, бага хөндийтэй байх тухай. Хэрвээ энэ түүхийг бусдад ч бас хэлж өгнө гэдгээ андгайлвал би чамд хэлж өгье гэж хэлдэг. Нэгт, бусдад ч бас туслахын тулд, хоёрт өөртөө ч бас туслахын тулд.
Хүн бүхэн үргэлж ажил, амьдралдаа оргил хөндийтэй байх нь байгалиас заяагдсан байдаг. Оргил болон хөндий нь хоорондоо харилцан хамааралтай байдаг. Чи зарим юмандаа амжилтгүй байдаг. Энэ нь ч бүх хүнд тохиолддог. Оргил болон хөндий нь сайн болон муу үе чамд тохиолдох төдий бус харин чи дотоод ертөнцөө яаж мэдэрч, гадаад ертөнцдөө хариулж буй тухай юм. Чиний яаж мэдэрч буй чинь, нөхцөл байдлыг ямар өнцгөөс харж байгаагаас шалтгаална.
Сайн цагт чинь гарсан алдаанууд чинь маргаашын муу цагийг бүтээдэг. Эсрэгээрээ, чиний муу цагт гаргасан зөв шийдвэрүүд чинь маргаашийн сайн цагийг бүтээдэг.

Peaks are moments when you appreciate what you have.
Valleys are moments when you long for what is missing.
Чи үргэлж гадаад үйл явдлыг хянаж чадахгүй ч юунд итгэж, юу хийж бүтээдгээрээ дотоод хөндий болон оргилоо хянаж чадна. Юу чамд тохиолдож, чи түүнийг яаж мэдэрч байна вэ?
Чиний юмс үзэгдлийг хэрхэн өөрөө харж буйгаас хөндийн зам чинь сарнидаг. Муу цагт нуугдаж буй сайн зүйлийг олж харснаар хөндийг оргил болгож өөрчилж болно.Оргилуудын хооронд үргэлж хөндий байдаг. Хөндийг яаж удирдсанаас чинь хэр хурдан оргилд хүрч болох чинь тодорхойлогддог. Оргил ба хөндий нь яг л зүрхний цохилт шиг нэг хэвийн тэгшхэн шугам шиг бус дээшээ доошоо хэлбэлзэлтэй байдаг. Хөндийд тохиолдсон шаналал нь таны үл ойшоож байсан үнэнийг сэрээхэд тусалдаг.
Tuesday, May 19, 2009
Cookie - story
Check out this SlideShare Presentation:
Cookie - story
View more presentations from Sumanth Krishna.
Friday, April 3, 2009
Худлаа хэлэх ч муухай шүү...
Миннесотагийн Их Сургуулийн 2 – р курсын 4 – н оюутан органик химийн анги авдаг байв. Тэд бүгд л хичээлдээ сайн, явцын шалгалтууд болон гэрийн даалгавартаа “А” авсан тул улирлын эцсийн шалгалтандаа “А” авна гэдэгт их л итгэл төгс байсан тул шалгалт болох долоо хоногийн өмнөх амралтын өдрүүдэд Мичиганы Их Сургууль дээрх найзуудтайгаа уулзаж, амралтын өдрийн турш наргиж цэнгэсэн тул ням гаригтаа иргэж ирж амжаагүй тул улирлын эцсийн шалгатаа өгч чадахгүй хоцорчээ.
Шалгалтаа өгч чадаагүй шалтгаанаа багшдаа Мичиганаас ирэх замд дугуй хаграад, запас дугүй байхгүйн улмаас бүхэл өдрийн турш замын машинаас тусламж хүссээр ийнхүү оройтож шалгалтандаа хоцорсон гэж хэлжээ. Багш нь ч тэдний тайлбарлахыг сонсоод, хичээлдээ сайн сурагчид учир маргааш өглөө ирж шалгалтаа өгөхийг нь зөвшөөрчээ. Тэд ч шөнөжингөө бэлдэж, маргааш нь өглөө нь шалгалтандаа очиход, тус тусад нь өрөөнд суулгажээ.
Багш шалгалтын материалыг тараасны дараа эхний нүүрэн дэх (5 оноo) эхний асуултыг харахад бэлдэж байсан материалаас ирсэн тул бүгд л түвэггүйхэн л хариулав. Харин хуудсаа эргүүлээд 2 дах асуултаа (95 оноо) хартал; Машины аль дугуй чинь хагарсан бэ? гэж асуужээ.

Subscribe to:
Posts (Atom)